"Дэлхийн чанарын өдөр"-ийг тохиолдуулан Стандарт хэмжил зүйн хэлтэс нь Чанарыг эрхэмлэгч харилцагч байгууллагуудынхаа дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Гар бөмбөг"-ийн тэмцээнийг 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр спортын ордонд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 14 багийн 90 гаруй тамирчид хурп хүч, авхаалж самбаагаа сорьж оролцсоноос  нэгдүгээр байранд Дулаан 2-р станц ДШС ОНӨААТҮГ-ийн Нармандах ахлагчтай баг тамирчид шалгарч шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, хоёрдугаар байранд аймгийн ЗДТГын О.Баттулга ахлагчтай баг тамирчид шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, гуравдугаар байранд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Буяа ахлагчтай баг тамирчид шалгарч хүрэл медэль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.  

2017-11-22
Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

ХОЛБООС