Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Увсад үйлдвэрлэв-Цагаан сар-2018" үзэсгэлэн худалдаа 2018 оны 2 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд "Их нуур гом" захад боллоо. Үзэсгэлэн худалдаанд Увс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс үйлдвэрлэлийн 120 гаруй аж ахуй нэгж байгууллага, сумдын худалдаа эрхлэгчид өөрсдийн хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн, Мах, махан бүтээгдэхүүн, Гурил, гурилан бүтээгдэхүүн, Төмс, хүнсний ногоо, Жимс, жимсгэний төрлөөр, харин бараа бүтээгдэхүүний чиглэлээр 90 гаруй аж ахуй нэгж байгууллага арьс, ширээр хийсэн бүтээгдэхүүн, мод, модон бүтээгдэхүүн, малгай, дээл, гутал, хувцас, бэлэг дурсгалын зүйл зэрэг төрлөөр оролцлоо.

Үзэсгэлэн худалдаанд оролцсон бараа, бүтээгдэхүүнээс хамгийн эрэлт ихтэй, борлуулалт сайтай бүтээгдэхүүн болон сайн оролцсон ААН, байгууллагуудыг тодруулж шагнаж урамшууллаа.
Мөн ОХУ-ын Тува улсаас талх, нарийн боов, чихэр, шоколад, хиам, өндөг, тахиа, бөс, даавуу зэрэг 6 төрлийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.

СХЗХ-ээс Бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, хаяг, шошго, сав баглаа, боодолд тавих шаардлагын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, худалдаа эрхлэгчдийн хэмжих хэрэгслийг баталгаажуулалтанд хамрууллаа.

2018-02-07
Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

ХОЛБООС