Стандартчилал, хэмжил зүйн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойг угтаж манай хэлтэс "Стандарттай Увс" сарын аяныг аймгийн төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зарлан ажиллаж байна. Аяны хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудаар Хэлтсийн тугийг аялуулж байгууллагын үйл ажиллагааг сурталчлах ажлыг хийж эхэллээ. 9-р сарын 13-20-ны хооронд  Дашваанжил газ ХХК, НИК ХХК, Магнай трейд ХХК зэрэг компаниуд тугийг хүлээн авч "Шатахуун түгээх станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага MNS 4698:2013" стандарт болон өөрийн компаний стандартын хэрэгжилтэнд дотоодын хяналт, мониторинг хийж, ажилтнууддаа сургалт зохион байгууллаа. Туг аялуулан байгууллагаа сурталчлах, стандартын хэрэгжилт хангуулах ажил 10-р сарын 10 хүртэл үргэлжилэх юм.

 

 
2018-09-20
Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

ХОЛБООС