Энэхүү стандартыг ХААИС, Мал аж ахуй биотехнологийн сургуулийн багш, доктор, дэд профессор Б.Энхжаргал, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, МААБС-ийн захирал О.Баатарцогт, МААБС-ийн багш доктор Т.Уламбаяр, Койка олон улсын байгууллагын зөвлөх мэргэжилтэн Ким Сун Хван, МААБС-ийн багш, магистр Д.Дамдинсүрэн, МААБС-ийн багш магистр Т.Ариунболд, МААБС-ийн багш, магистр Б.Баасанжаргал, МААБС-ийн багш, доктор Ж.Шинэхүү нар боловсруулсан. Манай улс уламжлалт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр хүнсний хэрэгцээгээ хангадаг өвөрмөц соёлтой орон. Иймээс хүнсний хамгийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох мах, сүүний үйлдвэрлэл онцгой байр эзэлдэг. Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд өсч байгаатай холбогдуулан хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах шаардлагатай. • Импортын жимс, жимсгэнэ 80-90% • Гарал үүсэл • Хөрс, ус • Бордоо (органик, химийн) • Пестицид (ургамлын өвчин, хортон шавьж) • Антибиотик (тахиа, гахайн мах) • Тээвэрлэлт • Хадгалалт “хөдөө аж ахуйн зохистой дадал” гэж мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд тэдгээрийн аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүх нөхцөл, үйл ажиллагаа зохицуулахаар заасны дагуу хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах шаардлагын үүднээс энэхүү стандартыг боловсруулж баталсан.

2018-09-30
Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

ХОЛБООС