Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) 2018 оны 03 дугаар сард ISO 45001:2018 стандартыг шинээр боловсруулан гаргасан юм. Уг стандартыг “ДАТ Консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Алгаа, “Эс Эф Си Эс” ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Тунгалаг, “Ажил Олгогч Эздийн Холбоо”-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, СХХ-ийн дарга Р.Ганхуяг, Монсертф ХХК-ийн Ерөнхий захирал Г.Билгүүн, тэргүүлэх аудитор Р.Бумдарь нар орчуулан, Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн их сургуулийн захирал профессор С.Давааням хянасан бөгөөд Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааны стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцэн дэмжсэн байна. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2018 оны 06-р сарын 21-ны өдрийн 27-р тогтоолоор MNS ISO 45001:2018 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх заавар” стандартыг Монгол улсын үндэсний стандартаар баталж, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөж байна. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын (ХЭМАБ)-ын менежментийн тогтолцооны зорилго нь хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл ба боломжуудыг удирдах тогтоцоор хангах явдал юм. ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны зорилго ба зорих үр дүн нь ажилтныг ажлаас шалтгаалсан осол гэмтэл, өвчлөлөөс сэргийлэх, тэднийг эрүүл аюулгүй ажлын байраар хангах явдал бөгөөд энэ үр дүнтэй, сэргийлж болох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хөдөлмөрийн эрсдлүүдийг бууруулж, байгууллагыг аюулаас хамгаалах ач холбогдолтой

2018-09-30
Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

ХОЛБООС