Олон улсын худалдаа, үйлдвэрлэл, төрийн болон хувийн хэвшлийн хоорондын харилцаанд стандартчилал нь  ихээхэн үүрэг  үзүүлж байгааг онцлон үзэж, ач холбогдолыг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч таниулах, улам бүр идэвжүүлэх зорилгоор 1970 онд Олон улсын стандартчиллын байгууллагын ерөнхийлөгч Фарук Сунтер санаачлан 10 дугаар сарын 14-нд “Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

Энэ өдөр нь дэлхийн өнцөг булан бүрт стандартчиллыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй бүх хүмүүст хүндэтгэл үзүүлэх, үйл ажиллагааг нь сурталчлах, дэмжих өдөр болдог.

 “Дэлхийн стандартын өдөр”-ийг олон улсын стандартчиллын байгууллага (ISO, IEC, ITU)-уудаас жил бүр онцгойлсон уриан дор тэмдэглэдэг бөгөөд 2018 онд “Олон улсын стандарт ба Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна. 

Монгол улс 1979 онд Олон улсын стандартчиллын байгууллагад гишүүнээр элссэнээс хойш энэхүү өдрийг тэмдэглэж иржээ.

Стандарт нь харилцан холбогдох  найдвартай арга хэрэгсэл, зохистой дадал туршлагууд, хамтын ажиллагааны итгэлцлээр биднийг холбодог. Ажил хэргийн түншлэгч талууд хоорондоо ойлголцоход стандартууд нь нэгдсэн ойлголтыг өгдгөөрөө ач холбогдолтой бөгөөд харилцан ашигтай худалдааг дэмжих, нөөцийг хэмнэхэд олон улсын эдийн засагт чухал үүрэгтэй. Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь олон улсын стандартад нийцэж тохирсон бол чанартай, аюулгүй, хэрэглээнд зохицолтой гэдгийг илтгэх итгэлийг төрүүлдэг. Олон талаараа харилцаа хамааралтай болсон өнөөгийн ертөнцөд биднийг холбох нэгдмэл ижил нэр томъёог стандарт тодорхойлдог.

Технологиуд харилцан нийцэхийн тулд стандарт хэрэгтэй. Таны компьютер өөр үйлдвэрлэгчийн хэвлэгч рүү бичиг баримтыг тань хэрхэн илгээж буй талаар урьд өмнө нь та бодож байсан уу? MPEG, JPEG зэрэг файлын стандартчилсан форматууд таньд өөр өөр үйлдвэрлэгчдийн технологиудыг ашиглан, видео бичлэг, гэрэл зурагаа гэр бүл, найз нөхөдтэйгээ хуваалцах боломжийг бүрдүүлж байна. 



 

 

 

2018-10-04
Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

ХОЛБООС