Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт дэлхий нийтээр тэмдэглэдэг.  Энэ өдрийг НҮБ-ын дэмжлэгээр Европын чанарын байгууллага, Японы инженер эрдэмтдийн холбоо, Америкийн чанарын хяналтын нийгэмлэг, Латин Америкийн орнуудын чанарын байгууллага хамтран санаачилж 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалтай болсон. Энэ жилийн Дэлхийн чанарын өдөр нь “ЧАНАР ИТГЭЛИЙГ БИЙ БОЛГОНО” гэсэн уриан дор явагдаж байгаа билээ.
 Дэлхийн чанарын өдрөөр жил бүр хэлтсийн нэрэмжит шилжин явах цомын төлөөх "Гар бөмбөг"-ийн тэмцээнийг харилцагч ААН, байгууллагын дунд зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн тэмцээнийг 2018.11.17,18-нд зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байна. Ингээд тэмцээнд оролцох нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

2018-11-07
Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

ХОЛБООС