Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд:

“Хоолны газрын нэр томьёоны тодорхойлолт”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавигдах ерөнхий шаардлага”, “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага” үндэсний стандартуудыг 2017 онд шинээр болон шинэчлэн боловсруулж, жилийн турш хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нар, төрийн болон төрийн бус байгууллагын 2000 гаруй төлөөллийг оролцуулан нийтдээ 8 удаагийн хэлэлцүүлэг хийн, санал авч, 2019 оны 07-р сард баталж, 2019 оны 10-р сарын 01-нээс мөрдүүлэхээр боллоо.
Хоолны цэсэд хоолны шим тэжээлийн үзүүлэлт, илчлэг, давс, сахарын агууламжийг заавал тавьсан байх, хоолны газрууд нь аяга таваг, халбага сэрээ, савх ариутгагч төхөөрөмжтэй байх, үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн ажилтнууд нь заавал мэргэжлийн эсвэл мэргэшсэн байх, Эрүүл ахуйн зохистой дадлын зөвлөмж, дүрэм, заавар, хөдөлмөрийн аюулгүй байдлын норм дүрэм, зааврыг хатуу мөрдөж ажиллах зэрэг заалтуудыг шинээр тусгасан.

Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мөрдөх үндэсний стандартуудыг шинэчлэн болон шинээр боловсруулан батлуулснаар салбарын эрхзүйн орчин сайжран, хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг хангасан, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг тэлж, хүн амын эрүүл аюулгүй хоол, хүнсний мэдлэг дээшилж, цаашилбал улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах ач холбогдолтой.

2019-09-17
Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

ХОЛБООС