ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДРИЙН МЭДЭЭЛЭЛ

Дэлхийн стандартын өдөр. 2019.10.14

2019 онд Дэлхийн стандартын өдрийг "Дүрс бичлэгийн стандарт нь даяаршлын талбарыг бий болгоно " уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Жил бүр 10 дугаар сарын 14-ний өдөр Олон улсын стандартчиллын байгууллага, Олон улсын цахилгаан техникийн комисс, Олон улсын харилцаа холбооны байгууллагын гишүүн орнууд Дэлхийн стандартын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдөр дэлхий даяар олон улсын стандарт болон хэвлэгдэж байгаа сайн дурын техникийн баримт бичгийг боловсруулж буй дэлхийн мянга мянган мэргэжилтнүүдийн хамтын хүчин чармайлтыг үнэлж тэдэнд хүндэтгэл үзүүлэх өдөр юм.

Дүрс бичлэг бол орчин үеийн өөрийгөө илэрхийлэх арга хэрэгсэл болоод байна. Технологийн дэвшил нь бидний ертөнцийг өөрчилж, тухайлбал энтертайментийн салбарт хувьсал болж, дэлхийн өнцөг булан бүрт гэр бүл, найз нөхдийг холбож, бидний хоорондын харилцаа холбооны туршлагыг баяжуулж, эмнэлгийн тусламж, боловсролын салбарт мэдэгдэхүйц томоохон дэвшил гарч байна.

Сүүлийн хэдэн арван жилийн инновац нь дүрс бичлэгийн чанарт маш том ахиц гаргасан. Мөн дүрс бичлэг нь илүү хүртээмжтэй болж, дэлхийн хүмүүст бие биентэйгээ өөрсдийн түүхээ илүү тод, тодорхой, хөдөлгөөнтэй зураг хэлбэрээр хуваалцахад тусалсан. Энэхүү ололтууд нь, тухайлбал нарийн төвөгтэй байдлын болон хүртээмжийн ололтууд нь олон улсын стандартад суурилдаг.

ОУСБ, ОУЦТК, ОУХХБ хамтран стандартчилсан дүрс бичлэг шахалтын алгоритмууд нь Primetime Emmy Award-ийн хоёр шагналыг хүртсэн бөгөөд эдгээр стандартууд нь дэлхий даяар сүлжээгээр дамжуулж буй өргөн зурвасын хамгийн эрчимтэй хэрэглэж буй апликэшний нэг болох дүрс бичлэгийн өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Олон улсын стандартууд нь үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээг хангаж байдаг. Эдгээр нь үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлснээр дүрс бичлэгийг шахах дараагийн үеийн технологид аажмаар жигд шилжих боломжийг олгоно.

Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж стандартад нийцсэн гэдэг нь нэг төхөөрөмж дээр кодлогдсон дүрс бичлэгийг ямар төхөөрөмж ашиглаж байгаас үл хамааран кодыг нь өөр төхөөрөмж дээр тайлж болно гэсэн үг юм. Энэ нь шинийг санаачлагчдад шинэ дүрс бичлэг програм болон үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийх итгэлийг өгч зах зээлийг нэмэгдүүлэхэд тусалж байна.

 

 

 

/uploads/71575593_2363012287286802_8271955064743002112_n.jpg

2019-10-08
Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

ХОЛБООС