Warning (2): escapeshellarg() has been disabled for security reasons [APP/Vendor/phpThumb/phpthumb.class.php, line 1129]
Warning (2): escapeshellarg() has been disabled for security reasons [APP/Vendor/phpThumb/phpthumb.class.php, line 1175]
Warning (2): escapeshellarg() has been disabled for security reasons [APP/Vendor/phpThumb/phpthumb.class.php, line 1175]

Үйл ажиллагааны гол зорилго:

Хэрэглэгчдэд зөв, оновчтой сонголт хийхэд, туслах, хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар нийгмийг хөгжүүлэхэд тохирлын үнэлгээний, баталгаажуулалтаар дэмжлэг үзүүлдэг.

Баталгаажуулалтын алба нь 2003 оноос MNS ISO/IEC 17065:2013 стандартын шаардлагын дагуу 5 дахь удаагаа итгэмжлэгдэн, экспорт,  дотоодын бүтээгдэхүүний болон үйлчилгээний баталгаажуулалт хийн, иргэн, аж хуйн нэгжид хэрэгцээт стандартын мэдээлэл өгөх үйл ажиллагаа явуулж байна.

Чиг үүрэг:

баталгаажуулалтын алба нь Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэгчид хэрэглэгчдийг стандартаар хангах, Стандарт, тохирлын үнэлгээний чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах үйл ажиллагааны чиг үүрэгтэй.

Баталгаажуулалтын төрөл:
- Экспортын бүтээгдэхүүний баталгаажуулалт
- Үйлчилгээний баталгаажуулалт
- Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний баталгаажуулалт

Хамрах хүрээ

- Бүтээгдэхүүн,үйлчилгээний баталгаажуулалтыг Увс аймгийн үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээ

- Экспортын  бүтээгдэхүүний баталгаажуулалтыг Увс аймгийн гаалиар бүрдүүлэлт хийж байгаа бүтээгдэхүүнд

Эрх зүйн орчин

- “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хууль

- Монгол Улсын Засгийн газрын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг эрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2003 оны 222 дугаар тогтоол
- Стандартчилал, тохирлын үнэлгээний ажлыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай” 2005 оны 127 дугаар тогтоол

 

Баталгаажуулалтыг хэн гүйцэтгэх вэ?

Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтыг Баталгаажуулалтын шинжээч нар үндэсний стандарт, арга зүйн удирдамж, дүрэм журмын дагуу гүйцэтгэнэ.


Мэдээлэл лавлагааны салбар сангийн үйлчилгээ
Шинэ үйлдвэрлэл үйлчилгээ, шинэ технологи, нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс стандартыг мэдээлэх үйл ажиллагаа явуулж, ДХБ-ын худалдаан дахь саад тотгорын тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг ханган зохицуулж дээрх асуудлаар сонирхсон хувь хүн, албан байгууллагад стандартын мэдээлэл өгөх Стандартын мэдээлэл лавлагааны танхимыг ажиллуулан төрөлжсөн сургалтуудыг зохион байгуулж байна.

д/д албан тушаал овог нэр цахим хаяг ажлын цаг
1

Чанарын менежер,баталгаажуулалтын шинжээч

Х.Лхагвасүрэн lhagaa_h6997@yahoo.com 08.00-17.00
2 Баталгаажуулалтын шинжээч И.Бат-Эрдэнэ baterdene_shz@yahoo.com 08.00-17.00
3 Стандартын салбар сан, сургалт мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Г.Баярхүү bayaraa_ga21@yahoo.vom 08.00-17.00

 

2017-05-26
Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

ХОЛБООС