Үйл ажиллагааны гол зорилго: 
Төрийн хяналт шалгалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг гэрээ, графикаар тогтоосон хугацаанд нь батлагдсан хүчин төгөлдөр стандартын аргачлалын дагуу шалгах замаар Монгол Улсын хэмжээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, буруу хэмжлийн сөрөг үр дагавараас нийгэм, эдийн засаг, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах. 
 

Чиг үүрэг:
- Масс, цахилгаан, эзэлхүүн, багтаамж, дулаан, даралтын хэмжлийн төрлөөр төрийн хяналт, шалгалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг хэрэгжүүлэх эрхзүйн болон техникийн үндсийг бүрдүүлэх.
- Хэмжих хэрэгслийн анхдагч, ээлжит болон ээлжит бус, давтан баталгаажуулалтыг гүйцэтгэх. 


Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт гэж юу вэ?
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт” (verification of ameasuring instrument) гэж хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгааг эрх бүхий байгууллагаас нотолж, баталгаажуулалтын тэмдгээр битүүмжлэн, гэрчилгээ олгох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг хэлнэ.
 

Эрх зүйн орчин 
- Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай Монгол Улсын хууль
-Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 11 сарын 06-ны өдрийн “Хэмжил зүйн ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 117 тоот тушаал.
- Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга болон баталгаажуулалтын лабораторийн тэмдэг хэрэглэх журам

-Хэмжүүрийн Улсын шалгагчийн эрх олгох, түүнийг аттестатчилах журам

-Гэрчилгээ, тооцоот баримтыг хэрэглэх журам

-Улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалт А/384 тоот тушаал
- Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ бичих журам

Хэмжилзүйн алба нь Цахилгаан, дулаан даралт, шугам өнцөг, эзэлхүүн цулын лабораторудыг нэгтгэсэн хэмжилзүйн нэгдсэн лаборатори нь 1999 оноос хойш 5 удаа итгэмжлэгдэн жилдээ 700 орчим аж ахуйн нэгжийн 1900-2500 гаруй хэмжих хэрэгслэлд гэрээ, графикийн дагуу баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэж байна.


Баталгаажуулалтын төрөл:
1. Механик /цул/ хэмжлийн төрлөөр:

-Худалдааны бүх төрлийн жин

-Автомашины хүнд даацын жин

-Эрүүл мэндийн салбарт ашиглагдаж байгаа хэмжих хэрэгсэл

2. Эзэлхүүн зарцуулалтын хэмжлийн төрлөөр:

-Шатахуун түгээгүүрүүдийн хэмжих хэрэгсэл

-Хэмжээст мерник

-Халуун болон хүйтний усны тоолуур

-Хуваарьт хэмжүүрийн сав

3. Цахилгаан хэмжлийн төрлөөр:

-1 ба 3 фазын цахилгаан механик болон электрон тоолуур

4. Даралтын хэмжлийн төрлөөр:

-Цусны даралтын аппарат

-Техникийн манометр

д/д албан тушаал овог нэр цахим хаяг ажлын цаг
1 улсын шалгагч Н.Эрдэнэбилэг uvsstandart@gmail.com 08.00-17.00
2 улсын шалгагч Ч.Батхүү uvsstandart@gmail.com 08.00-17.00
3        

 

2017-05-27
Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

ХОЛБООС